Цэцийн нүүдлийг хүлээсэн “өлөн ноход” буюу шинэ Засгийн бүдүүвч зураг

Сар шинийн баяртай зэрэгцэн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт шинэчлэл хийгдэх нь. Үүний өмнө Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт гарч, түүнийг нь УИХ-аар хэлэлцэн батлах учиртай. Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 18.1-д “УИХ-ын намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 1-ний өдрөөс, хаврын ээлжит чуулган 3 дугаар сарын 15-ны өдрөөс тус тус эхлэн 75-аас доошгүй ажлын өдөр чуулна” гэсэн заалт бий. Тэгэхээр сар шинийн өмнө буюу ирэх сарын 1-н гэхэд намрын чуулган хаалтаа хийнэ. Иймээс Цэцийн дүгнэлтийг үүнээс урьтаж батлуулах шаардлага Л.Оюун-Эрдэнэд тулгарсан гэсэн үг. Эс бөгөөс нам доторх фракцийнхнаа хоёронтоо мэхэлсэн ялд унаж, ямба эдлэх хоногийн тоо цөөрнө. Уг нь хуучин онд … Continue reading Цэцийн нүүдлийг хүлээсэн “өлөн ноход” буюу шинэ Засгийн бүдүүвч зураг